Исаиа 41:12-18 АБ2004

12 Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй.Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй.

13 Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ.Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.

14 Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ.Би чамд тусална.Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

15 Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй,шинэ, хурц лантуу болгоно.Чи уулсыг бутлан, нунтаглаж,толгодыг сүрэл мэт болгоно.

16 Чи тэднийг шигшинэ.Салхи тэднийг хийсгэн,шуурга тэднийг тараан хаяна.Харин чи ЭЗЭНд баярлаж,Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.

17 Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй.Цангаснаас болж тэдний хэл хатжээ.ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж,Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.

18 Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж,хөндийн дунд булаг ундраана.Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож,хатсан газрыг усны ундарга болгоно.