Исаиа 41:21-27 АБ2004

21 “Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж,“Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.

22 Тэдгээрийг авчир.Юу болж байгааг бидэнд хэлэг.Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг.Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье.Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.

23 Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн.Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн.Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя.

24 Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон.Та нарыг сонгогч нь жигшүүртэй.

25 Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ.Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна.Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.

26 Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ?“Тэр зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав?Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй.

27 Анхнаас нь Сионд “Үзэгтүн. Тэд энд байна” гэж хэлж,Иерусалимд “Сайн мэдээний элчийг Би өгсөн” гэсэн билээ.