24 Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон.Та нарыг сонгогч нь жигшүүртэй.
25 Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ.Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна.Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.
26 Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ?“Тэр зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав?Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй.
27 Анхнаас нь Сионд “Үзэгтүн. Тэд энд байна” гэж хэлж,Иерусалимд “Сайн мэдээний элчийг Би өгсөн” гэсэн билээ.
28 Гэвч Намайг харахад хэн ч байсангүй.Хэрэв Би асуувал, хариу өгч чадах зөвлөгч тэдний дунд нэг ч алга.
29 Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй.Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.