3 Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө.
4 Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ?ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна.Би бол Тэр мөн”.
5 Эргийн орнууд үзээд айж,дэлхийн хязгаарууд чичирлээ.Тэд ойртон ирлээ.
6 Хүн бүр хөршдөө туслан,ах дүүдээ “Зоригтой бай” гэж өгүүлнэ.
7 Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж,лантуучин нь дөшчингөө зоригжуулна.Гагнаасны талаар “Сайн байна” гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө.
8 “Харин миний боол Израиль аа!Миний сонгосон Иаков аа!Миний найз Абрахамын үр удам аа!
9 Би чамайг дэлхийн хязгаараас авч,хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн.«Чи Миний боол.Би чамайг сонгосон.Чамайг голоогүй.