12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөг!Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!
13 ЭЗЭН дайчин мэт урагшилж,дайнч мэт зүтгэн босож,дуугаа өндөрлөн дайнд уухайлж,Өөрийн дайсныг дарна.
14 Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа.Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.
15 Би уул толгодыг хоослон,тэдний бүх өвс ногоог хатаан,гол мөрнийг нь арлууд болгож,цөөрмүүдийг нь ширгээнэ.
16 Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан,тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана.Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон,барзгар газрыг тэгш тал болгоно.Энэ бол Миний хийх юм.Би тэднийг хийлгүй орхихгүй.
17 Цутгамал хөргүүдийг “Та нар бидний бурхад” гэж хэлэгчид,шүтээнүүдэд итгэгчид эргээд,бүрмөсөн гутаагдана.
18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун!Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!