Исаиа 43:14-20 АБ2004

14 Израилийн ариун Нэгэн,та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн,тэднийг бүгдийг нь төдийгүй,усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.

15 Би бол ЭЗЭН,та нарын Ариун Нэгэн,Израилийн Бүтээгч,та нарын Хаан”.

16 Тэнгис дундуур зам,хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав.

17 Тэр тэрэг ба морьд,их цэрэг ба хүчит эрийг гаргаж ирдэг.(Тэд хамтдаа тэнд хэвтэж, дахин босохгүй.Тэд зул мэт унтарч замхарна.)

18 «Урьдын юмыг бүү дурсагтун.Өнгөрсөн юмыг бүү бодогтун.

19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ.Одоо тэр нь бий болно.Та нар үүнийг мэдээгүй гэж үү?Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.

20 Хээрийн араатнууд, цөөвөр чоно,тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч,цөлөөр гол урсгав.