Исаиа 43:2-8 АБ2004

2 Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна.Голоор туулахдаа чи живэхгүй.Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,дөл нь ч чамайг шатаахгүй.

3 Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН,Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн.Би чиний төлөө Египетийг золиослон,Куш ба Шебаг чиний оронд өгөв.

4 Чи Миний нүдэнд үнэтэй,хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч,чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.

5 Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна.Би чиний үр удмыг дорно зүгээс авчран,чамайг өрнө зүгээс цуглуулна.

6 Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд,өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана.Миний хөвгүүдийг алс холоос,Миний охидыг газрын хязгаараас,

7 Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,буй болгож, хийсэн юм”.

8 Хэдийгээр нүдтэй боловч сохор,чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.