1 Харин одоо Миний боол Иаков оо,Миний сонгосон Израиль аа, сонсогтун.
2 ЭЗЭН чамайг бүтээж,чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална.Тэр ингэж айлдаж байна.“Бүү айгтун, Миний боол Иаков оо,Миний сонгосон Иешурун аа!
3 Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж,хуурай газар дээр горхи урсгана.Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж,хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.
4 Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.