Исаиа 44:11-17 АБ2004

11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.

12 Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

13 Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг.

14 Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг.

15 Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг.

16 Модны хагасаар нь тэр гал түлж, дээр нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг.

17 Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран “Та бол миний бурхан. Намайг авраач” гэж хэлдэг.