Исаиа 44:17-23 АБ2004

17 Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран “Та бол миний бурхан. Намайг авраач” гэж хэлдэг.

18 Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.

19 “Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?” гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.

20 Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд “Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?” гэж хэлж чаддаггүй.

21 “Иаков оо, эдгээрийг санагтун.Израиль аа. Учир нь чи Миний боол.Би чамайг бүтээсэн.Чи Миний боол.Израиль аа, Би чамайг мартахгүй.

22 Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт,чиний нүглийг үүл мэт хөөсөн.Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.

23 ЭЗЭН үүнийг хийсэн учир,тэнгэр ээ, баярлан хашхирагтун.Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун.Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун.Учир нь ЭЗЭН Иаковыг аврав.Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.