Исаиа 44:7-13 АБ2004

7 Хэн Над шиг юм бэ?Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг.Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун.Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг.

8 Битгий түгшигтүн. Бүү ай.Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү?Та нар бол Миний гэрч нар.Надаас өөр Бурхан байдаг уу?Өөр Хад байдаг уу?Би мэдэж байна, өөр байхгүй”.

9 Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.

10 Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?

11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.

12 Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

13 Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг.