Исаиа 45:2-8 АБ2004

2 “Би чиний өмнө явж,уулсыг тэгшлэн,хүрэл хаалгыг эвдэж,төмөр хаалтуудыг тастана.

3 Энэ бол чамайг нэрээр чинь дуудсанИзраилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулдБи чамд харанхуйн эрдэнэс,нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.

4 Миний боол Иаков,Миний сонгосон Израилийн төлөөБи мөн чамайг нэрээр чинь дуудсан.Хэдийгээр чи Намайг танихгүй ч,Би чамд хүндэт цол өгнө.

5 Би бол ЭЗЭН.Өөр байхгүй.Надаас өөр Бурхан байхгүй.Хэдийгээр чи Намайг танихгүй ч,Би чамайг хүчирхэгжүүлнэ.

6 Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй,Би бол ЭЗЭН,өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!

7 Би гэрлийг буй болгон,харанхуйг бүтээж,энх амгаланг тогтоон,гай гамшгийг ч бүтээж байна.Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.

8 Тэнгэр ээ, дээрээс шүрш.Үүлс үнэн зөвийн бороо оруулаг.Газар нээгдэж, авралыг ургуул.Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг.ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.