Исаиа 45:4-10 АБ2004

4 Миний боол Иаков,Миний сонгосон Израилийн төлөөБи мөн чамайг нэрээр чинь дуудсан.Хэдийгээр чи Намайг танихгүй ч,Би чамд хүндэт цол өгнө.

5 Би бол ЭЗЭН.Өөр байхгүй.Надаас өөр Бурхан байхгүй.Хэдийгээр чи Намайг танихгүй ч,Би чамайг хүчирхэгжүүлнэ.

6 Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй,Би бол ЭЗЭН,өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!

7 Би гэрлийг буй болгон,харанхуйг бүтээж,энх амгаланг тогтоон,гай гамшгийг ч бүтээж байна.Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.

8 Тэнгэр ээ, дээрээс шүрш.Үүлс үнэн зөвийн бороо оруулаг.Газар нээгдэж, авралыг ургуул.Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг.ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.

9 Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ!Шавар сав нь газрын савнуудтай хамт байг.Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү?Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?

10 Эцэгтээ «Та юу төрүүлэв?»,ээждээ «Та юу гаргачихсан юм бэ?» гэж ярьдаг хүн хөөрхий еэ!”.