1 Бел бөхийж, Небо унана.Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна.Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.
2 Тэд бөхийж хамтдаа тонгойно.Тэд ачаагаа ч аварч чадсангүй,өөрсдөө ч олзлогдов.
3 Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун.Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн,Надаар төрсөн.
4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна.Та нарын үс буурал болсон ч Би тээх болно.Би хийсэн, Би авч явна.Би тээж, аварна.
5 Намайг та нар хэнтэй адилтгаж,хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж,өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?