Исаиа 46:3-9 АБ2004

3 Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун.Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн,Надаар төрсөн.

4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна.Та нарын үс буурал болсон ч Би тээх болно.Би хийсэн, Би авч явна.Би тээж, аварна.

5 Намайг та нар хэнтэй адилтгаж,хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж,өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?

6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч,мөнгийг жинлүүрээр жинлэн,алтны дархныг хөлсөлдөг.Дархан түүгээр нь бурхан хийдэг.Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.

7 Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж,байранд нь залдаг.Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог.Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй,мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.

8 Үүнийг санагтун. Тууштай байгтун.Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.

9 Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун.Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.