1 “Вавилоны онгон охин,доош бууж шороон дээр суугтун.Халдеичуудын охин,сэнтийгүйгээр газар дээр суу.Чамайг цаашид булбарай,туяхан гэж хэлэхгүй.
2 Тээрмийн чулуу авч тариа тээрэмд.Гивлүүрээ авч, банзлаа тайлан,нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.
3 Чиний нүцгэн бие ил гарч,чиний ичгүүр ч бас үзэгдэх болно.Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна”.
4 Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр,Израилийн Ариун Нэгэн.