12 Залуу наснаасаа хийж байсан илбүүд,ид шид дотроо чи одоо зогс.Магадгүй чи ашиг олж болох юм.Магадгүй чи чичрүүлж болох юм.
13 Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ.Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож,чам дээр буух юмнаас чамайг авраг.
14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна.Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй.Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно.
15 Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж,хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна.Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй”.