Исаиа 47:5-11 АБ2004

5 “Халдеичуудын охин,дуугүй суу, харанхуй уруу яв.Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.

6 Би Өөрийн ард түмэнд хилэгнэн,Өөрийн өвийг жигшсэн.Би тэднийг чиний гарт өгөв.Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй,бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.

7 Тэгээд чи «Би мөнхөд хатан хаан байх болно» гэж хэлээд,эдгээр зүйлсийг хайхарсангүй,үүнийг дурсан санасангүй.

8 Тэгвэл одоо амарлингуй суугаад,«Би байна, надаас өөр хэн ч байхгүй.Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч,тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.

9 Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ.Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй чэнэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.

10 Чи өөрийнхөө хилэнцэд найдан,«Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн.Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ.«Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.

11 Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ.Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана.Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.