Исаиа 48:6-12 АБ2004

6 Чи сонссон.Энэ бүгдийг харагтун.Чи үүнийг зарлахгүй юу?Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс,тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

7 Тэдгээр нь урьд өмнө нь биш,саяхан бүтээгдсэн юм.Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.«Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.

8 Чи сонсоогүй, мэдээгүй.Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан.Учир нь чи бол урван тэрслэгч,төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

9 Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.

10 Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн.Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.

11 Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ.Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ?Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.

12 Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа.Би бол Тэр мөн.Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн.