1 Арлууд аа. Намайг сонсогтун.Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан.Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн.
2 Тэр Миний амыг хурц илд мэт болгон,мутрынхаа нөмөрт Намайг далдалж,шилмэл сум мэт болгон,саадаг дотроо Намайг нуусан.
3 Тэр Надад “Израиль аа. Чи Миний Зарц.Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав.
4 Харин Би“Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ.Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт,Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.
5 Иаковыг Өөртөө буцаан авчирч,Израилийг Өөртөө цуглуулахын тулдНамайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна.(Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн.Миний Бурхан Миний хүч болсон.)