11 Би Өөрийн бүх уулсыг зам болгож,Өөрийн замуудыг босгоно.
12 «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».
13 Тэнгэр ээ, баярлан орилогтун.Газар аа, баясагтун.Уулс аа, бахдан дуулагтун.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөдӨөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.
14 Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан.Эзэн намайг мартсан» гэв.
15 «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу?Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй.
16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн.Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.
17 Чиний хөвгүүд яарна.Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.