Исаиа 49:13-19 АБ2004

13 Тэнгэр ээ, баярлан орилогтун.Газар аа, баясагтун.Уулс аа, бахдан дуулагтун.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөдӨөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.

14 Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан.Эзэн намайг мартсан» гэв.

15 «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу?Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй.

16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн.Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.

17 Чиний хөвгүүд яарна.Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.

18 Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун.Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна.«Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Чи тэднийг чимэглэл мэт зүүж,сүйт бүсгүй мэт гоёх болно.

19 Учир нь эвдэрсэн хоосорсон балгас,сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно.Чамайг залгигчид холдоно.