Исаиа 49:16-22 АБ2004

16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн.Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.

17 Чиний хөвгүүд яарна.Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.

18 Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун.Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна.«Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Чи тэднийг чимэглэл мэт зүүж,сүйт бүсгүй мэт гоёх болно.

19 Учир нь эвдэрсэн хоосорсон балгас,сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно.Чамайг залгигчид холдоно.

20 Чиний хагацлын хүүхдүүд чихэнд чинь«Энэ газар надад хэтэрхий давчуу байна.Надад амьдарч болох өрөө өгөөч» гэж хэлнэ.

21 Тэгэхэд чи зүрхэндээ«Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр бөгөөд цөлөгдсөн тэнүүлч учраас хэн тэднийг надад төрүүлэх вэ?Хэн тэднийг өсгөх вэ?Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан.Тэд хаанаас ирсэн бэ?» гэж хэлнэ”.

22 Эзэн БУРХАН айлдаж байна.“Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн,ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно.Тэд чиний хөвгүүдийг энгэртээ,охидыг чинь мөрөн дээрээ авчирна.