Исаиа 49:22-26 АБ2004

22 Эзэн БУРХАН айлдаж байна.“Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн,ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно.Тэд чиний хөвгүүдийг энгэртээ,охидыг чинь мөрөн дээрээ авчирна.

23 Хаад чиний тэжээгчид,гүнжүүд нь чиний өрлөг эх болж,чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн,хөлийн чинь тоосыг долооно.Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.

24 Хүчтэй хүнээс олзыг нь авч,харгислагчийн хоригдлуудыг аварч чадах уу?»

25 Харин ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булаан авч,харгислагчдаас олзыг нь аварна.Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй Би тэмцэлдэж,хөвгүүдийг чинь аврах болно.

26 Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно.Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно.ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч,Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.