Исаиа 49:4-10 АБ2004

4 Харин Би“Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ.Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт,Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.

5 Иаковыг Өөртөө буцаан авчирч,Израилийг Өөртөө цуглуулахын тулдНамайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна.(Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн.Миний Бурхан Миний хүч болсон.)

6 Тэр “Иаковын овгуудыг босгон,Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг.Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.

7 Үндэстнүүдэд үзэн ядагдсан,басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч,түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно,ноёд ч мөн бөхийнө”.

8 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тааламжтай цагт Би Чамд хариулж,авралын өдөр Би Чамд тусалсан.Би Чамайг хамгаалан,Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,газрыг дахин сэргээж,сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана.

9 Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ.Замын дагуу тэд идээшлэн,бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно.

10 Тэд өлсөхгүй, цангахгүй.Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй.Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан,усны ундарга уруу дагуулна.