Исаиа 5:1-6 АБ2004

1 “Би одоо хайртдаа зориулж,Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя.Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.

2 Тэр эргэн тойрныг нь малтаж,чулуунуудыг нь зайлуулаад,шилмэл усан үзмийг суулгаж,талбайн голд цамхаг босгоод,түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ.Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

3 Одоо Иерусалимын оршин суугчид,Иудагийн эрчүүд ээ!Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!

4 Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ?Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ?

5 Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье.Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана.Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.

6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад,тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.Харин өргөст бут, үүргэнэ ургана.Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.