Исаиа 50:1-6 АБ2004

1 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ?Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ?Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан,та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.

2 Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв?Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв?Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу?Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу?Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж,гол мөрнийг говь болгосон.Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн,цангаж үхнэ.

3 Би тэнгэрийг харанхуйгаар хучин,бүтээлгийг нь таар болгосон”.

4 Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээнЭзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.

5 Эзэн БУРХАН Миний чихийг нээв.Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй.

6 Цохигчдод Би нуруугаа өгч,сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө.Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.