3 Би тэнгэрийг харанхуйгаар хучин,бүтээлгийг нь таар болгосон”.
4 Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээнЭзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ.
5 Эзэн БУРХАН Миний чихийг нээв.Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй.
6 Цохигчдод Би нуруугаа өгч,сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө.Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.
7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг.Тийм учраас Би ичихгүй.Тийм учраас Би нүүрээ цахиур мэт байлгана.Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.
8 Намайг Зөвтгөгч ойрхон байна.Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя.Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг.
9 Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг.Хэн Намайг яллах вэ?Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ.