1 “Үнэн зөвийг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа.Намайг сонсогтун.Та нарыг цавчиж авсан хад уруу, та нарыг малтаж гаргасан нүх уруу харагтун.
2 Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун.Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм.
3 Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж,түүний бүх хоосон газрыг ч энэрнэ.Тэр зэлүүд талыг Еден шиг,цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно.Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.
4 Миний ард түмэн, Надад анхаарал тавь.Миний үндэстэн, Над уруу чих тавигтун.Учир нь хууль Надаас гарна.Ард түмнүүдийн гэрэл болгон Өөрийн шударга ёсыг Би тогтооно.
5 Миний үнэн зөв нь ойр байна.Миний аврал гарч ирж байна.Миний мутар ард түмнүүдийг шүүнэ.Эргийн нутгууд Намайг хүлээн,тэд Миний мутрыг горьдон хүлээнэ.
6 Тэнгэр өөд харагтун.Дараа нь доош, газар уруу харагтун.Учир нь тэнгэр утаа мэт алга болж,газар хувцас мэт хуучирна.Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ.Харин Миний аврал мөнхөд байж,Миний үнэн зөв мөхөхгүй.
7 Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэнНамайг сонсогтун.Хүний зэмлэлээс бүү ай.Тэдний доромжлолоос бүү эмээгтүн.