Исаиа 51:6-12 АБ2004

6 Тэнгэр өөд харагтун.Дараа нь доош, газар уруу харагтун.Учир нь тэнгэр утаа мэт алга болж,газар хувцас мэт хуучирна.Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ.Харин Миний аврал мөнхөд байж,Миний үнэн зөв мөхөхгүй.

7 Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэнНамайг сонсогтун.Хүний зэмлэлээс бүү ай.Тэдний доромжлолоос бүү эмээгтүн.

8 Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж,ноос мэт тэднийг өт хорхой иднэ.Харин Миний үнэн зөв мөнхөд байж,Миний аврал нь бүх үед байна”.

9 Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь!Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн.Рахабыг хэсэгчин тастаж,лууг цоо хатгасан нь Та бус уу?

10 Далай тэнгис, их гүний усыг хатаан,аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?

11 ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж,баяртайгаар дуулан Сион уруу ирнэ.Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна.Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөдгашуудах, санаа алдах нь зугтан одно.

12 “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн.Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?