Исаиа 51:8-14 АБ2004

8 Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж,ноос мэт тэднийг өт хорхой иднэ.Харин Миний үнэн зөв мөнхөд байж,Миний аврал нь бүх үед байна”.

9 Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь!Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн.Рахабыг хэсэгчин тастаж,лууг цоо хатгасан нь Та бус уу?

10 Далай тэнгис, их гүний усыг хатаан,аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?

11 ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж,баяртайгаар дуулан Сион уруу ирнэ.Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна.Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөдгашуудах, санаа алдах нь зугтан одно.

12 “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн.Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?

13 Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу?Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу?Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?

14 Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй.