12 Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун.Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна.Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.
13 Үзэгтүн,Миний зарц ухаалгаар үйлдэнэ.Тэр өргөмжлөгдөж,хүндэтгэгдэн үлэмж магтагдана.
14 Түүний төрх нь аливаа хүнийхээс,Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраасолон хүмүүс чамайг үзээд хирдхийв.
15 Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган,Түүнээс болж хаад амаа хамхина.Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж,тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.