Исаиа 52:5-11 АБ2004

5 Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав.

6 “Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм”.

7 Энх амгаланг тунхаглаж,аз жаргалын сайн мэдээг авчран,авралыг зарлаж,“Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэхсайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ?

8 Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна.ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно.

9 Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан.

10 ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв.Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.

11 Явагтун, явагтун. Тэндээс гарагтун!Бузар юманд бүү хүрэгтүн!Түүний дундаас гарагтун!ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!