1 Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?
2 Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт,хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.
3 Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.Бид нүүрээ Түүнээс нуусан.Тэр үзэн ядагдаж,бид Түүнийг хүндэтгээгүй.
4 Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж,бидний уй гашууг даав.Харин бид Түүнийг Бурханд яллагдаж,цохигдож, зовсон гэж бодов.