Исаиа 53:2-8 АБ2004

2 Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт,хуурай газраас гарсан үндэс мэт ургасан.Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй.Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга.

3 Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов.Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.Бид нүүрээ Түүнээс нуусан.Тэр үзэн ядагдаж,бид Түүнийг хүндэтгээгүй.

4 Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж,бидний уй гашууг даав.Харин бид Түүнийг Бурханд яллагдаж,цохигдож, зовсон гэж бодов.

5 Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан,бидний гэмийн төлөө бяцарчээ.Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж,Түүний шархаар бид эдгэрсэн.

6 Бид бүгдээрээ хонь мэт төөрч,хүн бүр өөрийн замаар явав.Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.

7 Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй.Алагдахаар хөтлөгдөх хурга шиг,хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.

8 Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа.Хэн Түүний үр удмын тухай бодох вэ?Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож,амьдын газраас таслагдсан.