Исаиа 54:8-14 АБ2004

8 Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч,мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.

9 “Энэ нь Миний хувьд,Ноагийн өдрүүд мэт бөгөөдтэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан.Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан.

10 Уулс ганхаж, толгод доргивч,Миний энэрэл хайр чамаас салахгүй,Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.

11 “Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ.Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.

12 Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар,дааман хаалгуудыг болроор хийж,хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.

13 Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж,чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.

14 Үнэн зөв дотор чи байгуулагдаж,дарлал зовлонгоос хол байна.Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна.Учир нь аюул чамд ойртохгүй.