Исаиа 56:1-6 АБ2004

1 ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн.Учир нь Миний аврал ирэх гэж байна.Миний үнэн зөв нь илэрхийлэгдэнэ.

2 Үүнийг үйлдэгч хүн,үүнээс зуурагч хүний хөвгүүн,амралтын өдрийг бузарлалгүй сахигч,аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!”

3 ЭЗЭНтэй нэгдсэн харь хүн“ЭЗЭН намайг Өөрийнхөө хүмүүсээс гарцаагүй салгана” гэж бүү хэлэг.Тайган хүмүүс “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү өгүүлэг.

4 Учир нь ЭЗЭН үүнийг айлдав.“Миний амралтын өдрийг сахин,Надад тааламжтайг сонгон,Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст

5 Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө.Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.

6 ЭЗЭНд үйлчилж,ЭЗЭНий нэрийг хайрлан,Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахинМиний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг