Исаиа 56:5-11 АБ2004

5 Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө.Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.

6 ЭЗЭНд үйлчилж,ЭЗЭНий нэрийг хайрлан,Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахинМиний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг

7 Би Өөрийн ариун ууланд аваачин,Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно.Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана.Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ”.

8 Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна.“Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна”.

9 Хээрийн бүх араатан, ойн бүх амьтад аа. Идэхээр ирэгтүн.

10 Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй.Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай,хэвтээд мөрөөдөгчид юм.

11 Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход.Тэд ухаангүй хоньчид.Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн,хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ.