1 Зөв шударга хүн мөхдөг,үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.Сүсэгтэй хүмүүсийг авч явахад хэн ч үл ойлгоно.Зөв шударга хүнийг муугаас холдуулж,
2 амар амгаланд аваачна.Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.
3 Харин илбэчин эмийн хөвгүүд,садар самуун, янхнуудын үр сад аа,нааш ирэгтүн.
4 Та нар хэнийг шоолж,хэний эсрэг амаа томоор ангайлган, хэлээ гаргана вэ?Та нар тэрслэгчийн хүүхдүүд,худал хуурмагийн үр удам бөгөөд
5 царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж,хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?
6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм.Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.Чи тэдэнд ундаан өргөл асгаж,идээн өргөл өргөсөн билээ.Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?