Исаиа 57:5-11 АБ2004

5 царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж,хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?

6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм.Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.Чи тэдэнд ундаан өргөл асгаж,идээн өргөл өргөсөн билээ.Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?

7 Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж,тахил өргөхийн тулд тийшээ гарсан.

8 Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан.Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн.Дээш гарч, ороо өргөсгөн,өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон,тэдний оронд дурлан,нүцгэн биеийг нь харсан билээ.

9 Чи хаан уруу тостой очиж,үнэртнээ нэмэгдүүлсэн.Чи элчингүүдээ алс хол газар илгээн,Үхэгсдийн орон уруу буулгасан.

10 Замын уртад чи ядарсан боловч,“Найдлага тасарлаа” гэж хэлээгүй.Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.

11 “Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй,худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ?Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?