1 Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ.Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.
2 Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан,та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ.Тийм учраас Тэр сонсдоггүй.
3 Учир нь та нарын гар цусаар,та нарын хуруу нүглээр бузарлагдсан.Та нарын уруул худал ярьж,та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.
4 Хэн ч зөв шударгаар шүүдэггүй,хэн ч үнэнээр өмгөөлдөггүй.Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг.Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.
5 Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг.Тэдний өндгийг идсэн хүн үхдэг.Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.