Исаиа 59:1-7 АБ2004

1 Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ.Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.

2 Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан,та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ.Тийм учраас Тэр сонсдоггүй.

3 Учир нь та нарын гар цусаар,та нарын хуруу нүглээр бузарлагдсан.Та нарын уруул худал ярьж,та нарын хэл хилэнцэт зүйлийг өгүүлнэ.

4 Хэн ч зөв шударгаар шүүдэггүй,хэн ч үнэнээр өмгөөлдөггүй.Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг.Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.

5 Тэд хорт могойн өндгийг даран, аалзны тор нэхдэг.Тэдний өндгийг идсэн хүн үхдэг.Өндөг нь хагарахад дотроос нь могой гарна.

6 Тэдний тор нь хувцас болохгүй.Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй.Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.

7 Тэдний хөл нь муу уруу гүйн,гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг.Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөдтэдний замд эвдрэл, сүйрэл бий.