Исаиа 59:12-18 АБ2004

12 Учир нь бидний гэм буруу Таны өмнө үлэмж ихэссэн бөгөөдбидний нүглүүд өөрсдийн минь эсрэг гэрчилдэг.Нүглүүд маань бидэнтэй хамт байдаг.Бид өөрсдийн хилэнцийг мэднэ.

13 Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн,Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин,босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.

14 Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов.Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.

15 Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна.Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов.ЭЗЭН үүнийг хараад,шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.

16 Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад,тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа.Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран,Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив.

17 Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн,авралын дуулгыг тэргүүнд нь тавив.Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн,зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.

18 Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн,Өөрийн дайснуудад өшөө хонзон,эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.