1 “Бос, гэрэлт.Учир нь чиний гэрэл ирж,ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна.
2 Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн,гүн харанхуй хүмүүсийг хучсан.Гэвч ЭЗЭН чиний дээр мандан,Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ.
3 Үндэстнүүд чиний гэрэл уруу,хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.
4 Нүдээ өргөн орчин тойрноо харагтун.Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна.Чиний хөвгүүд алс холоос ирнэ.Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.