Исаиа 60:13-19 АБ2004

13 Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулдЛиваны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ.Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.

14 Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн,чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө.Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.

15 Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж,хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч,Би чамайг мөнхийн бахархал,үеэс үед баяр хөөр болгоно.

16 Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн,хаадын мээмийг хөхнө.Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч,чиний Чөлөөлөгч,Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.

17 Би чамд зэсийн оронд алт,төмрийн оронд мөнгө,модны оронд зэс,чулууны оронд төмөр авчирч,чиний төр баригчдыг амар амгалан болгон,чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно.

18 Чиний нутагт хүчирхийлэл,хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй.Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал,дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

19 Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж,сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино.Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,чиний Бурхан чиний алдар болно.