Исаиа 61:1-5 АБ2004

1 Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна.Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм.Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн,олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж,хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,

2 мөн ЭЗЭНий тааламжит жил,бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан,бүх гашуудагчийг тайвшруулан,

3 Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч,гашуудлын оронд баяр хөөрийн тос,гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм.Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд,ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.

4 Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож,урьдын эвдэрсэн газруудыг янзалж,олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана.

5 Харь хүмүүс босож,та нарын сүргүүдийг хариулна.Харийн хөвгүүд та нарын тариаланч,усан үзэмчид болцгооно.