1 Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт,аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэлСионы төлөө Би дуугүй байхгүй,Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.
2 Үндэстнүүд чиний үнэн зөвийг,бүх хаад чиний алдрыг үзнэ.ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ.
3 Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм,өөрийн Бурханы мутар дахь цэцгэн хэлхээ болно.
4 Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн,чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй.Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд,чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ.Учир нь ЭЗЭН чамд баярлан,чиний газар гэрлэх болно.