Исаиа 63:1-6 АБ2004

1 Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ?Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ?“Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.

2 Таны дээл яагаад улаан,Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?

3 “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд,ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж,уурлан тэднийг дэвсэлсэн.Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч,Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.

4 Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөдМиний золилтын жил ирсэн бөлгөө.

5 Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан.Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран,Миний уур хилэн Намайг дэмжив.

6 Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн,уураараа тэднийг согтоон,тэдний шүүсийг газарт асгасан юм”.