Исаиа 63:7-13 АБ2004

7 Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан,ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээдИзраилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав.Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ.

8 “Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөдхудал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав.Тэгээд Тэр тэдний Аврагч болов.

9 Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөдТүүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан.Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан.Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.

10 Харин тэд эсэргүүцэн,Түүний Ариун Сүнсийг гомдоов.Тийм учраас Тэр эргэн,тэдний дайсан болж,тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.

11 Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийнэртний өдрүүдийг дурсан санасан.Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?

12 Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ?Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,

13 тэднийг гүн усан дундуур хэн удирдав?Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.