1 “Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж,Намайг эрээгүй хүмүүст Би олдов.Миний нэрийг дуудаагүй үндэстэнд«Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.
2 Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч,бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан.
3 Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон,цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,
4 булшнуудын дунд сууж,нууц газруудад шөнийг өнгөрөөн,гахайн мах идэн, савандаа бузар махны шөлийг хийдэг бөгөөд,